“СҮҮ 365” БОДЛОГЫН ХҮРЭЭНД ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН ТЭМЦЭЭН 3 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын ууган үйлдвэр “СҮҮ” Хувьцаат Компани тогтвортой хөгжлийн хүрээнд хэрэгжүүлж буй “СҮҮ 365” нэрэмжит ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН ТЭМЦЭЭН -ийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. ♟️ ♟️ ♟️

Энэ жилийн хувьд Монгол Улсын аймгууд, нийслэл Улаанбаатар хотоос 5-18 насны, шатрын спортоор хичээллэгч нийт 600 гаруй хүүхдийг хамарсан өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болж байна.

Энэхүү тэмцээн нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, анхаарал төвлөрөл, стратеги төлөвлөлтийг хөгжүүлэхэд шатрын спортоор дамжуулан оюуны хөгжилд бодит хувь нэмэр оруулах, шатрын спортыг хүүхэд багачуудын дунд түгээн дэлгэрүүлэх, тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

"СҮҮ" ХК нь үндэсний хэмжээнд эерэг нөлөө үзүүлэх олон талт бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд энэхүү зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй “СҮҮ 365” бодлогын гол агуулга, хүргэх мессеж нь:

[Хүүхэд бүр өсөлтийн насандаа өдөр бүр 3 аяга сүү ууснаар биеийн өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай амин дэм, уураг, кальци, бусад ашигт бодисуудыг бүрэн авч, ирээдүйд эрүүл чийрэг, өв тэсвэртэй, оюуны болоод бие бялдрын хувьд зөв хөгжсөн хүн болж төлөвшдөг].

Эрдэмтдийн судалгаагаар, өсөх насандаа сүү, сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглээгүй хүүхдийн биеийн хөгжил сул, дархлаа муу, эрүүл мэндийн олон асуудалтай болох эрсдэл өндөр байдгийг тогтоосон байдаг.

Иймд дэлхийн улс орон бүрийн баримталдаг энэхүү эрүүл мэндийн чухал ойлголтыг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэх, эцэг эх бүрийн хүүхдэдээ анхаарах дадал зуршлыг төлөвшүүлэх, өсвөр үеийнхний эрүүл амьдралын хэв маягийг дэмжих нь бидний туйлын зорилго билээ.

Menu

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, Сүү хувьцаат компани байр

  • Утас: 7707-2222