СҮҮ Хувьцаат Компани

"Сүү" Хувьцаат Компанийн Чанарын Бодлого

Эрхэм зорилго
“Сүү” ХК нь Монгол Улсын хууль, тогтоомж болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд хамаарах техникийн зохицуулалт, стандартуудыг чанд мөрдөн ажилладаг. Бид хүнсний аюулгүй байдал, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээний өндөр шаардлагыг хангасан үйлдвэрлэлээр хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэх байр сууриа бататгана.

Чанарын удирдлагын тогтолцоо
Бид түүхий эдийн хүлээн авалтаас эхлэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөгжүүлэлт, түгээлт, борлуулалт хүртэлх бүхий л шат дамжлагыг олон улсын дараах стандартад нийцүүлэн хөгжүүлдэг:

  • ISO 9001: Чанарын удирдлагын тогтолцоо

  • ISO 45001: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага

  • ISO/IEC 17025: Лабораторийн чадавхийн шаардлага

  • HACCP: Хүнсний аюулгүй байдлын эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоо

Эдгээр стандартыг хэрэгжүүлж, тогтолцоог байнга сайжруулснаар бид бүтээгдэхүүн, үйлчилгээгийнхээ чанарыг тогтвортой өндөр түвшинд хадгалдаг.

Чанарын удирдлага

СҮҮ ХК нь ISO 9001:2018 болон HACCP олон улсын чанар, аюулгүй байдлын стандартыг амжилттай нэвтрүүлэн итгэмжлэгдсэн лабораторийн Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүхий л дамжлагад чанарын хяналтыг хэрэгжүүлж хэрэглэгчдэд стандартын шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүн хүргэн ажиллаж байна.

2017 оны сүүлээр Америкийн Нэгдсэн Улсын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Нимко” корпорациас пьюрпак бүтээгдэхүүн савлах 570BCP тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулснаар савлагааны хүчин чадал 200% хүртэл нэмэгдэх бүрэн боломжтой болсон.

Menu

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, Сүү хувьцаат компани байр

  • Утас: 7707-2222