Техник, технологийн шинэчлэл
Сүү ХК нь нийт 13 техник, технологийн төслийг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрийн автоматжуулалтыг эрчимжүүлээд байна. Үүнд тарагны найрлага бэлтгэх автомат систем, CIP систем, MMS авдарлах робот, нам даралтын хийн шинэ эх үүсвэр зэрэг багтана.
Аммиакийн хөргөлтийн систем
2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ууршуулагч, конденсатор, ресивер бүхий аммиакийн системийг шинэчилж, бүрэн автомат удирдлагын системээр тоноглов. Аюулгүй ажиллагаа, тогтвортой хөргөлтийг бүрэн хангаж байна.