
Хүний нөөц
Хүний нөөцийн бодлого
Сүү ХК нь хүний нөөцийн уян хатан, оновчтой стратеги, бодлогыг хэрэгжүүлэн ажиллахыг эрхэмлэдэг. Бидний амжилтын үндэс суурь болсон ажилтнуудаа чадавхижуулах, бүх талаар хөгжүүлэх, зах зээлд өрсөлдөхүйц цалин урамшуулал олгож, нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар урт хугацаанд тогтвортой, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлздэг.
Хүнд суурилсан хөгжлийг бий болгож, хүний нөөцийн орчин үеийн чиг хандлагад хүрч ажиллахаар зорилго тавин ажиллаж байна.
Бүтээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудынхаа хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ, шинэлэг санаа, санаачлагын аяныг өрнүүлэн, бүтээлч санаачлагыг дэмжих, нэгдсэн зохион байгуулалттай тогтолцоог бий болгох “Сүү ХК-ийн ажилчдын санал санаачлагыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэв.
Ажлын байрны эмх цэгц, бүтээмжийг сайжруулах зорилгоор 5S-ийн аяныг хэрэгжүүлж, идэвхжүүлэлтийн болон аудитын, сургалтын багууд ажиллав.
Үйлдвэрлэлийн, инженерингийн, бизнесийн, менежментийн процессуудыг байнга тасралтгүй сайжруулах зорилгоор ажилтнуудаас дэвшүүлсэн шинэ санаа санаачлагыг хэрэгжүүлэх Кайзен саналын системийг хэрэгжүүлэв.
Компаниас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээж авах, сар шинийн золголт зохион байгуулах, тэмдэглэлт баярууд, спортын уралдаан тэмцээн, нийт ажилчдын хурал зохион байгуулах зэргээр байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Нээлттэй ажлын байр