СҮҮ Хувьцаат Компани

1941 - 1957 он

МАА-н яамны харьяанд сүү хүлээн авах 300 тасаг, цөцгийн тосны боловсруулах 2 үйлдвэрийг байгуулж, 1946 онд 300 тонн цөцгийн тосыг гадаадад нийлүүлсэн нь одоогийн Сүү ХК-ийн үндэс суурь юм.

1958-1985 онд

1958 онд Нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүн хангах зорилгоор ЗХУ-ын мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу ЗХУ болон Европын орнуудын техник хэрэгслээр тоноглогдсон хоногт 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт ашиглалтад оров. 1985 онд барилга болон тоног төхөөрөмжид шинэчлэл хийгдэж, одоогийн Сонгинохайрхан дүүргийн байранд шаваа тавьж орсон. Ингэснээр гурвалжин сүү, шилтэй тараг, аарц, ааруул, зайрмаг зэргийг гаргаж эхлэв.

1986-2006 онд

Хөгжлийн үе шатуудын дараагаас зах зээлийн шилжилтийн үе өрнөж, 1991 онд сүүний үйлдвэр хувьчлалын бодлогын хүрээнд төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болов. Үйлдвэрлэл 34 дахин буурч байсан үед Сүү ХК-ийн түүхэнд шинэчлэлийн салхи орж 2006 онд бүрэн хувьчлагдаж, хөрөнгө оруулалтын он жилүүд өрнөж эхэлсэн. Энэ үед пьюрпак савлагааны шугам үйлдвэртээ нэвтрүүлэв.

2007-2023 онд

Сүү ХК олон улсын ISO стандартууд хэрэгжүүлэлтийн хүрээнд Олон Улсын хувьд SAI Global баталгаажуулалтын байгууллагаас чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2008, Хөдөлмөрийн эрүүл ахуй удирдлагын тогтолцоогоор OHSAS 1800152007 баталгаажилт хийлгэсэн. Стандарт хэмжил зүйн газраас Чанарын удирдлагын тогтолцоо ISO 45001:2018 стандарт шаардлагаар баталгаажилт хийлгэсэн. 2021-2023 онуудад сүү хүлээн авах, тээвэрлэх, нийлүүлэх, боловсруулах, сүү тараг савлагаа, түгээлтийн үйл явцдаа HACCP тогтолцоог хэрэгжүүлэн баталгаажилтын гэрчилгээ авсан.

2024 онд

Үйлдвэрлэл, техник технологидоо 44 тэрбумын хөрөнгө оруулалт хийн, нийт үйлдвэрлэлийн хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлэв. Сүү ХК нь өдгөө 10,000 хувьцаа эзэмшигчид, 2500 бэлтгэн нийлүүлэгч, 737 ажилтантайгаар үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Шинээр техникийн шинэчлэл хийснээр эрүүл мэндэд нэн шаардлагатай, ашигтай бактериар баяжуулсан бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, түүхийн хуудаснаа цоо шинэ түүх эхлүүлж байна.

Menu

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, Сүү хувьцаат компани байр

  • Утас: 7707-2222