БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР АРИУН ЦАГААН СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР БУЯН ХУРААХ ИХ ҮЙЛД ОРОЛЦЛОО

Бурхан багшийн их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 өнөөдөр тохиож байна. Энэ өдөр үндэсний ууган үйлдвэр Сүү ХК Чингисийн талбайд зохион байгуулагдсан "Buddha Festival"-д оролцож, ариун цагаан сүү 🥛, сүүн бүтээгдэхүүнээ хэрэглэгч, монгол түмэндээ өргөн барьж буян хураах их үйлд оролцлоо 🙏.

Азийн бурхны шашинтай орнууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэн ирсэн энэхүү өдрийг 1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг 🌍. Харин манай улс 2019 оноос Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар болсон 🎉.

Уг өдөр Бурхан багш эхийн хэвлийд оршсон, номоо номлож хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван том цаг хугацаа нэг өдөр давхацдаг учраас их дүйчин хэмээн нэрлэдэг аж 🧘. Тиймээс буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна 🙏

Menu

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, Сүү хувьцаат компани байр

  • Утас: 7707-2222