“СҮҮ 365” БОДЛОГЫН ХҮРЭЭНД ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН ТЭМЦЭЭН 3 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“СҮҮ 365” БОДЛОГЫН ХҮРЭЭНД ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН ТЭМЦЭЭН 3 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Талархал

Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад оролцсон хамтран зохион байгуулагч “Босоо ноён” клуб, шүүгчид, тэмцээнийг дэмжиж оролцсон бүх эцэг эх, дасгалжуулагч багш нар, нийт шатар сонирхогч хүүхдүүддээ талархал илэрхийлье.

Энэ жилийн хувьд Монгол Улсын зүүн хязгаарын Дорнод аймаг, хойд хязгаарын Хөвсгөл аймаг, өмнөд бүсийн Өмнөговь аймаг болон бусад аймаг, нийслэлээс 5-18 насны нийт 600 гаруй өсвөрийн шатарчид оролцсон нь онцлог байв.

“СҮҮ” ХК нь өсвөрийн шатарчдын тэмцээнийг нийт 40 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулсан бөгөөд шатраар хичээллэдэг хүүхэд бүрд ижил тэгш оролцох боломжийг олгож, оюун ухаанаа хөгжүүлэн, авьяас чадвараа нээх, ирээдүйгээ итгэл төгс бүтээхэд нь бодитой хувь нэмэр орууллаа.

Цаашид “СҮҮ” ХК нь нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд өсвөр үеийнхнийг дэмжих олон төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүүхэд бүрийн эрүүл өсөлт хөгжил, оюуны болоод бие бялдрын зөв төлөвшлийг дэмжих зорилтоо тууштай хэрэгжүүлэх болно.

[Хүүхэд бүр өсөлтийн насандаа өдөр бүр 3 аяга сүү ууснаар биеийн өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай амин дэм, уураг, кальци, бусад ашигт бодисуудыг бүрэн авч, ирээдүйд эрүүл чийрэг, өв тэсвэртэй, оюуны болоод бие бялдрын хувьд зөв хөгжсөн хүн болж төлөвшдөг. – СҮҮ 365]

Menu

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, Сүү хувьцаат компани байр

  • Утас: 7707-2222