Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 100 жилийн ойн халуун баярыг хүргэе!
Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, үйлдвэрлэл, инновацын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн энэхүү нэр хүндтэй байгууллагын түүхт 100 жилийн ойд гүн талархал илэрхийлье.
Та бүхний хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн ур чадвар, төрийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж ирсэн түүхэн замнал бахархалтай!
Энэхүү түүхэн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй баярын арга хэмжээнд Сүү ХК идэвхтэй оролцлоо.