СҮҮ Хувьцаат Компани

Сүү бэлтгэн нийлүүлэгч

Сүүний чанар сайн, хэмжээ их байхын хэрээр Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа хэрэглэгч бүр эрүүл чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх юм. Хамгийн сүүлийн 5 жил буюу цар тахлын эд үеэс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд Сүү ХК-ийн татан төвлөрүүлж байгаа сүүний хэмжээ тогтмол нэмэгдэж байна. 2024 онд түүхэнд хамгийн их сүү бэлтгэн нийлүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн амжилттай байлаа. Түүнээс гадна өнгөрөгч 2023 онд сүү бэлтгэн нийлүүлэлтийг 22 хоршоо байгуулсан амжилттай байж 2024 онд 30 болгох зорилт тавьсан. Энэхүү зорилгоо 100% биелүүлээд байна. Сүү бэлтгэн нийлүүлэлтийн хоршоо нэмэгдсэнээр малчдаас гарах зардлыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болж байгаа юм.

Бүгд Найрамдах Франц улсаас орж ирсэн монбиллярд үүлдрийн 64 хээлтэй гунж 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсад ирсэн. Хүлээж авсан өдрөөс хойш эдгээр үхрүүд 14 хоног карентинлагдаж, бүрэн үзлэг шинжилгээнд хамрагдсаны дараа албан ёсоор малчид фермерүүддээ хүлээлгэн өгсөн бөгөөд цаашид энэхүү ажлыг тогтмолжуулж цэвэр үүлдрийн хээлтэй гунжийг оруулж ирж бэлтгэн нийлүүлэгчдэдээ нийлүүлж байх зорилт тавин ажиллаж байна.

Menu

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, Сүү хувьцаат компани байр

  • Утас: 7707-2222