СҮҮ Хувьцаат Компани

Түгээмэл асуулт хариулт

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ & ХАРИУЛТ

Шүгэл үлээх гэдэг нь өмнө нь үйлдэгдсэн, үйлдэгдсээр байгаа эсхүл цаашид гарч болзошгүй хууль бус, ёс зүйгүй, компанийн бодлогыг зөрчсөн үйлдлийн талаар олж мэдсэн этгээд тухайн мэдээллийг аюулгүй, хамгаалагдсан сувгаар мэдээлэх үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл, байгууллагын зөв соёл, шударга байдлыг хамгаалахын төлөө алдаа, зөрчлийг илрүүлэн түүнийг засаж, сайжруулахаар мэдээлж буй зоригтой алхам юм.

Сүү ХК-ийн:

  • Бүх түвшний ажилтан, эрх бүхий албан тушаалтан
  • Өмнө нь ажиллаж байсан ажилтан
  • Харилцагч, үйлчлүүлэгч
  • Ханган нийлүүлэгч, гүйцэтгэгч
  • Зарласан тендерт оролцогч

Жишээ нь:

  • Хахууль өгөх, авах;
  • Ашиг сонирхлын зөрчил;
  • Албан тушаалаа урвуулан ашиглах;
  • Компанийн хөрөнгө үрэгдүүлэх, завших;
  • Нууц мэдээлэл задруулах;
  • Ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт;
  • Ёс зүйн дүрэм зөрчих;
  • Үйлдвэрлэлийн процессын алдаа;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчил;
  • Шүгэл үлээх журамд заасан бусад.

Жич: Бүтээгдэхүүний чанарын гомдол Шүгэл үлээх журмаар зохицуулагдахгүй тул та Сүү ХК-ийн Фэйсбүүк хуудасны чатбот болон 77072222 дугаарт холбогдож мэдээлэл өгөх боломжтой.

Та Сүү ХК-ийн веб сайтын холбоосоор болон дор дурдсан бусад сувгуудаар мэдээлэл өгөх боломжтой. Үүнд:

  • wb@mongolmilk.mn цахим шуудангийн хаяг;
  • Бичгээр өргөдөл гаргаж биечлэн өгөх;
  • Шүгэл үлээх хайрцагт нууцаар мэдээлэл өгөх;

Тийм. Та нэрээ нууцлах хүсэлт гаргаж болно. Таны өгсөн мэдээлэл болон хувийн мэдээллийг нууцлан хамгаална.

Үгүй. Шүгэл үлээгчийг өш хонзонгийн хэлбэрээр дарамтлах, ялгаварлан гадуурхахыг хориглодог бөгөөд хэрэв таны эрх ашиг зөрчигдөж, хохирсон бол энэ нь шүгэлийн сувгаар ирүүлж болох зөрчлийн нэг төрөл юм.

Санаатайгаар худал мэдээлэл өгвөл энэ нь холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөнд тооцогдох ноцтой үйлдэл бөгөөд зохих хариуцлагын арга хэмжээ авагдана. (Далд, буруу санаа агуулахгүйгээр болзошгүй байдлын талаар урьдчилан сэргийлэх зорилготой шүгэл үлээсэн бол хариуцлагаас чөлөөлөгдөнө.)

Мэдээллийн агуулга, зөрчлийн төрлөөс хамааран:

  • Комплаенсын менежер
  • Дотоод аудитын алба
  • Ёс зүйн хороо
  • Зөрчил гаргагчийн дээд шатны албан тушаалтан шалгана.

Нийт ажлын 20 хоногт багтана.

  • Нотлох баримт (имэйл, зураг, аудио, бичиг баримт г.м.)
  • Үйл явдлын огноо, байршлыг тодорхойлсон үйл баримт
  • Үйл баримтад холбогдох хүмүүсийн нэр, албан тушаал, оролцсон байдал
  • Үйл баримтын талаар хаанаас, хэрхэн, яаж мэдсэн талаарх мэдээлэл

Та ТУЗ-ийн Эрсдэл, комплаенсын хороонд гомдол гаргах эрхтэй.

Тийм. Та ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 3 сарын дотор шүгэл үлээх эрхтэй.

Үгүй. Шүгэл үлээсэн мэдээллийн агуулга, хяналт шалгалтын үйл явцын талаарх мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.

Шүгэл үлээгчийн адил зөрчил гаргасан байж болзошгүй этгээдтэй холбоотой мэдээллийг нууцлах бөгөөд эцсийн дүгнэлт гарч, Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдахаас өмнө нь хэнийг ч зөрчил гаргасан, гэм буруутай гэж үзэхгүй.

Menu

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, Сүү хувьцаат компани байр

  • Утас: 7707-2222