МОНГОЛ УЛСАД “MILK FESTIVAL” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

🌍 "Дэлхийн сүүний өдөр" (World Milk Day)-ийг жил бүрийн 🗓 зургадугаар сарын 1-ний өдөр өргөнөөр тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Энэхүү уламжлалын хүрээнд хүүхэд багачууд сүү 🥛, сүүн бүтээгдэхүүн 🧀, тэр дундаа сүүний салбарын ач холбогдлыг таниулах зорилготойгоор Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй “Milk Festival-2025” амжилттай өндөрлөлөө ✅👏.

🏭 Үндэсний ууган компани Сүү ХК нь 🐄 сүүн соёлыг түгээхэд хувь нэмрээ оруулан, монгол хүний сүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд үнэнхүү итгэл, зүтгэлээр нэгдсэн малчид, фермерүүдийнхээ 🎁 бэлэг болгон хүргүүлсэн 10,000 литр сүүг “Дэлхийн сүүний өдөр” 🥛, “Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан

“Milk Festival-2025”-д хүрэлцэн ирсэн 👶🧒 мянга, мянган ирээдүйн өнгийг тодорхойлогч хүүхэд багачуудынхаа эрүүл мэнд, ирээдүйд зориулан 🍦 амттай, мөн 🍃 эрүүл бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж бэлэглэлээ. 🎁😊

Menu

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, Сүү хувьцаат компани байр

  • Утас: 7707-2222