ҮХРИЙН ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛГИЙН ТЕХНИКЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026.09.04

Сүү ХК, Нутаг Академи, Малын удмын сангийн үндэсний төв болон Global Civic Sharing байгууллагууд хамтран “Үхрийн зохиомол хээлтүүлгийн техникч бэлтгэх сургалт”-ыг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Долоо хоногийн хугацаанд эрчимжүүлсэн хэлбэрээр зохион байгуулагдсан энэхүү сургалт нь сүүний чиглэлийн үхрийн ашиг шим, үүлдэр угсааг сайжруулахын зэрэгцээ орон нутагт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд чиглэсэн юм.

Энэ удаагийн сургалтад Сүү ХК-тай хамтран ажилладаг хоршоодын 18 гишүүн хамрагдан, үхрийн зохиомол хээлтүүлгийн онолын мэдлэг эзэмшиж, практик дадлагаар ур чадвараа бататган, техникчээр амжилттай төгслөө.

Хамтран зохион байгуулагч байгууллагууд цаашид сүүний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, мал аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх, малчид, хоршоодын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.

Menu

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, Сүү хувьцаат компани байр

  • Утас: 7707-2222