СҮҮ ХК 2024 ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА

СҮҮ ХК 2024 ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА

Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entrepreneur 2024” Меркури цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 27 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Энэ үеэр бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдээс шилдэг ААН-үүдийг тодруулав.

27 дахь удаагийн уг арга хэмжээнд “Сүү” ХК оны ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖ-ээр шалгарч, МӨНГӨН МЕРКУРИ гардан авлаа.

Энэхүү шагнал бол “Сүү” ХК-ийн 500 гаруй ажилтан, 2500 бэлтгэн нийлүүлэгч фермерүүд, 4000 гаруй харилцагч дэлгүүрүүд болон 10,0000 хувьцаа эзэмшигч, 3 сая гаруй хэрэглэгч та бүхний хөдөлмөрийн үр шим юм. Та бүхэндээ баярлалаа.

Menu

  • Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, Сүү хувьцаат компани байр

  • Утас: 7707-2222