Хувьцаа эзэмшигчдийн хурал
“Сүү” ХК-ийн 2015 оны Хувьцаа Эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр саналын эрх бүхий нийт 323,754 ширхэг хувьцаа эзэмшигчид оролцож, 94,1%-ийн ирцтэйгээр хуралдаж, “Сүү” ХК-ийн 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж, тус дүгнэлтийг хуралд оролцогчид 100%-ийн саналаар баталлаа. Мөн дээрх хурлаар Хувьцаа эзэмшигчид компанийн цаг үеийн тулгамдсан асуудлуудын талаар болон цаашдын үйл ажиллагааны бодлого, чиглэлийн талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Төлөөлөн Удирдах Зөвлөл
Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс жил бүр компанийн стратегийн зорилт, бизнес төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний биелэлтийг сар, улирлын болон жилийн эцсийн тайлангуудаар хянан, холбогдох чиг, үүргийг өгөн ажиллаж байна. Тайлант хугацаанд Төлөөлөн Удирдах Зөвлөл 18 удаа ээлжит болон ээлжит бус хурлаа хийж, холбогдох чиг үүргийн хүрээнд компанийн стратегийг тодорхойлон, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, хяналт тавьж ажиллалаа.