ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ

Сүү ХК нь компанийн үнэт баялаг болох ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, зөв хандлагыг төлөвшүүлэх тогтсон дадал зуршил бий болгох зорилгоор хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны OHSAS18001 стандартыг хэрэгжүүлэхээр Монгол улсад зөвлөгөө сургалт өгдөг ОШМИ сургалтын төвтэй хамтран ажиллаж, стандартаар шаардагдах журмуудыг шинээр боловсруулан, хуучин мөрдөж байсан 7 журманд өөрчлөлт оруулсан бөгөөд хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Мөн жил бүр Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн холбоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвөөс уламжлан болон зохион байгуулагддаг “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах уралдаанд холбогдох материалыг хүргүүлдэг. 2016 онд дотоод аудитыг 2 удаа явуулж, илэрсэн зөрчлийг арилган, сайжруулалт хийн ажиллаж байна

Цаашид бид OHSAS18001 стандартын хэрэгжилтийг 100% гүйцэтгэх, ажилтан бүр ажил үүрэг гүйцэтгэх үедээ аюулгүй ажиллах нөхцөл бололцоогоо бүрдүүлэх соёлд суралцсан байх, ажлын орчин нөхцөлийг аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх, стандартчилан мөрдөж ажиллахаар зорьж байна.