Мэдраагийн Болод

Гүйцэтгэх Захирал 
“Сүү” ХК-ийн Гүйцэтгэх Захирал М.Болод нь ЭМШУИС-ийн Анагаах Ухааны Сургуульд Биохимийн багшаар ажлын гараагаа эхэлж, улмаар Монголын томоохон групп компаниуд болох “Жем-Интернэшнл” ХХК, “ТЭСО” корпораци, “Арвайн Үндэс Бевереж” ХХК-д дээд удирдлагын түвшинд тууштай ажиллаж, туршлага хуримтлуулсан. Хүнсний салбарт 2009 оноос хойш ажиллах хугацаандаа “Хужирт” брэнд, “Лапша”, “Golden milk”, “Стандарт” гэх зэрэг орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын чанар, аюулгүй байдлын стандартыг бүрэн хангасан шинэлэг бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх төслүүдэд амжилттай оролцож, эдгээр нь өдгөө хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болон улам бүр хөгжсөөр байна. Мөн “Сүү” ХК-д Маркетинг, борлуулалт хариуцсан захирлын албан тушаалыг амжилттай хашихын зэрэгцээ зохицуулах үйлчилгээтэй, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн болох “BIOFIT” бифидо таргийн шинэ цуврал, “Сайхан сүү”, “Амтлаг” тараг /Пэт/ гэх мэт ард түмэнд таашаагдсан, тогтмол өсөлттэй томоохон брэндүүдийг зах зээлд байршуулахад хувь нэмрээ оруулсан хүнс, хөнгөн үйлдвэр, ХАА-н салбарын ур чадвар өндөр, шилдэг удирдагчдын нэг юм. Хариуцсан ажил алба, компани бүрдээ шинэчлэл, өөрчлөлт, бодит дэвшил авчирч, баг хамт олноо урам зориг, зорилго тэмүүллээр хөглөн амжилттай удирдан зохион байгуулдаг. Тэрбээр Дорнод аймагт төрж, өссөн ба Монгол Улсын Их Сургуульд Биотехнологийн менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, магистр зэрэгтэй.

Менежментийн гишүүнчлэлүүд:

  • Монголын Хүнсчдийн Холбооны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гишүүн бөгөөд “Сүүний мэргэжлийн зөвлөл”-ийн Дарга,
  • МҮХАҮТ-ын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гишүүн,
  • “Миг” даатгал, “Хүнсний технологийн коллеж”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гишүүн,
  • Дэйл Карнеги трэйнингийн Олон улсын эрхтэй сургагч багш.