Момпренер ТББ, Нийслэлийн Авто тээврийн газартай хамтран жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан автобусны ягаан суудлыг гардуулж өгөв.
- Мартын 8-ны баярын үеэр алдарт эхийн одонтой 1000 ээжийг баярлуулж, бүтээгдэхүүнийхээ дээжийг бэлэглэв.
- UBS телевизийн “Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж, ахмад настан Б.Сосорт гэр ахуйн иж бүрэн цахилгаан хэрэгсэл бэлэглэн, нэвтрүүлэгт оролцсон өндөр настнуудад бүтээгдэхүүн бэлэглэв.
- Энх төрөхүй ТББ-аас зохион байгуулсан жирэмсэн ээжүүдийн сургалтыг ивээн тэтгэж, бүтээгдэхүүний амталгаа болон азтан шалгаруулах зэргээр ээжүүдийг урамшуулав.
- Эх үрсийн баярыг тохиолдуулан СХД-ийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс болон “Макс хүнс” ХХК-иас зохион байгуулсан “Жаргалтай хүүхдүүд” хандивын аяныг дэмжин оролцож, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт эмзэг давхаргын хүүхдүүдэд бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэглэв.
- Чингэлтэй дүүргийн хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг дэмжин оролцов.