“СҮҮ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО

  1. “Сүү” Хувьцаат Компани нь Монгол улсын хууль, тогтоомж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт, бүтээгдэхүүний техникийн шаардлага бүхий стандартуудад болон хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, хүнсний аюулгүй байдлыг хангасан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд манлайлагч компани байна.
  2. Түүхий эд, түүхий сүү нийлүүлэлт, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөгжүүлэлт, түгээлт, худалдааны бүхий л үйл явцыг ISO 9001, ISO 45001, ISO IEC 17025, НАССР стандартуудын шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, байнгын сайжруулалтыг хангана.
  3. Сонирхогч талуудынхаа сэтгэл ханамжийг эрхэмлэн дээдэлж, тэдний санал хүсэлд тулгуурласан бодлогыг тодорхойлон, уламжлалт сүүн соёлыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн, хүн амын эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
  4. Үйлдвэрлэлдээ орчин үеийн техник технологи, инновацийн шийдлийг тусгаж, байнгын сайжруулалт хийх замаар ажилтан бүрийнхээ ур чадварыг хөгжүүлэн, эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллана.
  5. “Сүү” Хувьцаат Компанийн сорилтын лаборатори нь орчин үеийн болон олон улсын жишигт нийцсэн арга аргачлал, өндөр мэдрэмжит багаж тоног төхөөрөмж, мэргэшсэн боловсон хүчний нөөцөд тулгуурлан сорилт шинжилгээг явуулснаар шинжилгээний үр дүнг олон улсын стандартын шаардлагад нийцүүлж ажиллана.

Мөн 2017 онд OHSAS18001 ХЭМАБ-ын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн.

Чанарын удирдлага

Өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэртээ дэлхийн стандартад нийцсэн техник технологийг байнга нэвтрүүлж, бүрэн автомат орчин үеийн үйлдвэрийг цогцлоож чадсандаа бид баяртай байна. Үүний нэг баталгаа нь өндөр шалгуур бүхий, олон улсын чанарын стандарт болох ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог үйлдвэртээ нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд нийтдээ 8 удаа магадлан итгэмжлэгдсэн. Бид энэхүү стандартын шаардлагын дагуу чанарын удирдлагын тогтолцоог бий болгож, баримтжуулж, хэрэгжүүлж, хадгалж, үр нөлөөг нь байнга сайжруулан ажиллаж байна.

Чанар, лабораторийн алба нь үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох түүхий сүүг малчид, фермерүүдээсээ худалдан авахаас эхлэн сүүг боловсруулах, савлах явц бүрт химийн, микробиологийн, дамжлагын чанарын хяналтыг тавьдаг.

Чанар, лабораторийн алба нь үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох түүхий сүүг малчид, фермерүүдээсээ худалдан авахаас эхлэн сүүг боловсруулах, савлах явц бүрт химийн, микробиологийн, дамжлагын чанарын хяналтыг тавьдаг.

Лаборатори нь 2000 онд ISO 17025 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсний дүнд Хүнсний үйлдвэрүүдийн лабораториос хоёр дахь итгэмжлэгдсэн лаборатори болсон.
Тус лаборатори нь сүү, тараг, зөөхий, цөцгийн тос, зайрмаг, аарц, ааруул, хуурай сүү зэрэг 20 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнд химийн 11 үзүүлэлт, микробиологийн 13 үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийж байна.

Химийн лабораторид 23 төрлийн, микробиологийн лабораторид 14 төрлийн баталгаажуулсан тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийг сорилт шинжилгээндээ хэрэглэж байна.