Хүний бие махбодийн бичил экологийг бүрдүүлдэг ашигтай бактерүүдийг хооллолт зүйн шинжлэх ухаанд пробиотик гэдэг бөгөөд тэдгээрт сүүн хүчлийн бактери, бифидобактери зэрэг олон төрөл, зүйлийн бичил биетүүд хамаарна. Тиймээс хүний биед ашигтай пробиотик бактерийн амьд эс агуулсан таргийг АМЬД тараг хэмээн нэрийдэж байна.

Амьд тарганд агуулагдаж буй Пробиотик бактериудын амьд эс нь хүчиллэг орчин, антибиотик үүсгэж, уураг, өөх тосыг хэт задлан хортой нэгдэл, бодис, өвчин зэргийг үүсгэгч бичил биетний үржил, өсөлтийг дарангуйлж, бидний бичил экологийн тэнцвэрийг хангаж байдаг эрүүл мэндийг дэмжигч бүтээгдэхүүн юм.

Гэвч тараг болгон амьд биш. Та амьд таргийг бусад тарагнаас ялгах хамгийн энгийн арга бол амьд тараг нь грамм тутамдаа хүний биед ашигтай 10 сая ширхэг амьд эс агуулсан байдаг тул ХАДГАЛАХ ХУГАЦАА 10 хоногоос ихгүй байдаг. Энэ нь амьд тарагны бусад тарагнаас ялгагдах гол шинж чанар юм.

Та өдөрт 200гр Амьд тараг хэрэглэж эрүүл мэнд, гоо сайхнаа тэтгээрэй

Сэтгэгдэл үлдээх