“Макс Агро” ферм 2015 оноос хойш олон улсын стандартын дагуу усалгаатай талбайд саалийн үнээний тэжээлийн зориулалттай эрдэнэшиш тариалж байна. Энэ жил 200 га талбайд эрдэнэшиш, ногоон тэжээл тариалсан бөгөөд тодорхой хувийг “Сүү” ХК-ийн бэлтгэн нийлүүлэгчдэд санал болгож байгаа юм. Нар, хур тэгширсэн сайхан зун болж, эрдэнэшишийн болц гүйцэж байна.
ФЕРМЕРҮҮД ЗОЧИЛЛОО
“Сүү” ХК-ийн бэлтгэн нийлүүлэгчид чиглэл бүрээсээ төлөөлөл оролцуулан, “Макс Агро” фермийн үйл ажиллагаатай 9 өдрийн турш зочлон танилцаж, мэдээлэл, зөвлөмж солилцлоо. Бэлтгэн нийлүүлэгчид фермийнхээ үйл ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах талаар санал солилцохын зэрэгцээ өөрсдийн туршлагаасаа хуваалцав.