“СҮҮ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2021 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нийт 1,589,280,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 4.62 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэлээ. Компани өнгөрсөн онд анх удаа хагас жил тутам ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд 2021 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5,14 төгрөг буюу 1,7 тэрбум төгрөг, ингэснээр 2021 онд нийт 3,3 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгож байна.
