2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт олгосон, НӨАТ-ын хуулийг шударгаар сахиж, улс, орон нутгийн төсөв бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд танилцуулж, талархал гардуулах үйл ажиллагаа өнгөрөгч Баасан гарагт буюу 2020.02.09-ний өдөр Сангийн яаманд зохион байгуулагдсан ба Сүү ХК-ийг төлөөлж Санхүү эрхэлсэн захирал Г.Долгорсүрэн талархлыг хүлээн аван тус арга хэмжээнд оролцлоо.
Сард 50000 ширхэг НӨАТ-ын баримтыг хэрэглэгч иргэд, хамтран ажилладаг харилцагч нартаа олгож, 2019 онд улсын төсөвт нийт 1 тэрбум орчим нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн амжилтаараа Сүү ХК хамгийн олон төлбөрийн цахим баримт хэвлэсэн үндэсний үйлдвэрлэгчээр шалгарч, тус шагналын анхны эзэн боллоо. Сүү ХК 62 дахь жилдээ ард олноо эрүүл, чанартай хүнсээр хангах эрхэм зорилгоо нэр хүндтэйгээр биелүүлэн, улс орон, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ чанд сахиж, хуулиа дээдлэн, татвараа цаг тухай бүрд найдвартай төлж, үйл ажиллагаагаа тогтвортой хөгжүүлсээр байна.