Чанартай сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд чанартай түүхий эд хамгаас чухал. “Сүү” ХК үйл ажиллагаагаа улам бүр сайжруулах зорилгоор жил бүр автомашины парк шинэчлэлд төлөвлөгөөт хөрөнгө оруулалтуудыг хийсээр ирсэн бөгөөд энэ удаад, сүү тээвэрлэлтийн стандарт шаардлагын дагуу БНХАУ-ын тэргүүлэгч Foton брэндийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер, үндэсний хөрөнгө оруулалттай “Бадрангуй Орших” ХХК-д захиалан үйлдвэрлүүлсэн, Foton Aumark TX загвар бүхий 4 тонны багтаамжтай 8 автомашиныг өнөөдөр хүлээн авлаа. 

Бадрангуй Орших” ХХК-ийн нийлүүлж буй Foton Aumark TX загварын сүү тээврийн автомашины хүнсний зориулалттай нерж материалтай ёмкость нь CIP стандартын угаалга хийх боломжтойгоос гадна сүүний температур тогтмол хянах, сүүг соруулах насосын системтэйгээрээ давуу талтай. “Сүү” ХК-ийн бэлтгэн нийлүүлэгчид хотын эргэн тойронд тархан суурьшдагаас сүү тээврийн автомашинууд жилийн дөрвөн улирлын турш, өдөр бүр бартаат, хүндрэлтэй нөхцөлтэй замаар зорчих шаардлага тулгардаг. Foton Aumark TX автомашины хувьд Монгол орны замын нөхцөлд тохирсон, туулах чанар өндөртэй хэмээн сайшаагдсан учир сүү тээвэрт сонгогдсон юм.

Сүү тээврийн автомашин хүлээлцэх энэ үйл ажиллагаанд “Бадрангуй Орших” ХХК-ийн талаас Гүйцэтгэх захирал Б.Оюунболор, Борлуулалтын менежер О.Тэмүүлэн болон “Сүү” ХК-ийн талаас Гүйцэтгэх захирал М.Болод, Сүү бэлтгэлийн албаны дарга Б.Амарбаясгалан нар оролцлоо.

Сэтгэгдэл үлдээх