“Сүү” ХК-ийнХувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал” 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж-24 хаягт орших, “Холидэй Инн” зочид буудлын байранд болох тул хувьцаа эзэмшигчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгөх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай асуудал,
    1. Хувьцаа нэмж гаргах, хувьцаа нэмж гаргах төслийг батлах тухай асуудал,
    1. Нэмж гаргаж буй хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхийг хувьцаа эзэмшигчдэд эдлүүлэх эсэх асуудал,
    1. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал,
    1. Ногдол ашгийн талаар Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх тухай асуудал,

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь:

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд ажлын цагаар ирж болон дараах утсаар холбоо барьж авна уу.

Утас: 77072222, 80093311,

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Сэтгэгдэл үлдээх