ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛТОЙ ЭНДЭЭС ТАНИЛЦАНА УУ.

“Сүү” ХК-ийн 2023 оны “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ыг 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 15:00 цагт компанийн албан ёсны https://www.facebook.com/mongolmilk/ цахим хуудсаар дамжуулан, олон нийтэд нээлттэй явуулна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

  • Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгөх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай асуудал,
  • ТУЗ-ийн бүрэн эрхийг бүрэн бүрэлдэхүүнээр нь дуусгавар болгож, ТУЗ-ийн гишүүдийг кумулятив аргаар сонгох тухай асуудал,
  • ТУЗ-ийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох тухай асуудал,
  • “Сүү” ХК-ийн 2021 он, 2022 оны эхний хагас жилийн ногдол ашиг тараалтын тайлан болон 2022 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг тарыаах талаар Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх,
  • Хөндлөнгийн аудитор нь 2022 оны санхүүгийн аудиттай холбоотой асуудлаар хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх,

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах бүртгэлийн өдөр нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байна.

Хувьцаа эзэмшигч Та бүхэн хуралд оролцохын тулд www.survey.suu.mn цахим хуудсаар болон Сүү ХК-ийн байранд өөрийн биеэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд бүртгүүлнэ.

Хувьцаа эзэмшигч хурлын үеэр санал хэлж, асуулт асуухдаа компанийн албан ёсны https://www.facebook.com/mongolmilk/ цахим хуудсанд мессэж бичих, эсвэл info@mongolmilk.mn цахим хаягт имэйл илгээх боломжтой бөгөөд ийнхүү мессэж бичих, имэйл илгээхдээ хувьцаа эзэмшигч өөрийн овог, нэр, регистрийн дугаарыг үнэн зөв бичсэн байх ёстойг анхаарна уу.

Хувьцаа эзэмшигч та саналаа өгөхдөө “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ийн санал авах хуудсыг цаасан хэлбэрээр бөглөн шуудангаар, Сүү ХК-ийн байранд өөрийн биеэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан өгөх байдлаар урьдчилан хүргүүлэх болон Та хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын өдөр www.survey.suu.mn цахим хуудсаар дамжуулан цахимаар саналаа өгөх боломжтой. Санал авах хуудсаар цаасан хэлбэрээр санал хүлээн авах сүүлчийн хугацааг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөр, цахимаар хүлээн авах сүүлийн хугацааг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хуралдах хурлын саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацаагаар тус тус тогтооно. Саналын хуудсаар цаасан хэлбэрээр саналаа урьдчилан хүргүүлж байгаа тохиолдолд саналын хуудас бүрэн гүйцэд, үнэн, зөв, засваргүй, баллаагүй бөглөгдсөн байх ёстойг анхаарна уу.

Хувьцаа эзэмшигч нь холбогдох баримт бичигтэй тус компанийн www.suu.mn цахим хуудсанд хандан эсвэл өөрийн харилцагч Үнэт цаасны компаниар дамжуулан танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар долоо хоногийн Даваагаас Баасан гаригуудад ажлын цагаар холбогдож авч болно. Үүнд:

Харилцах утас: 88062481 /Г.Баярбаатар/, 89038286 /Б.Энхжаргал/, 88096813 /Т.Анударь/

Цахим шуудангийн хаяг: survey@mongolmilk.mn

Шуудангийн хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж-37, Сүү ХК, 2077108 ш/х-27

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН МАТЕРИАЛТАЙ ДАРААХ ХОЛБООСООР ТАНИЛЦАНА УУ.

ЭНД ДАРНА УУ

Нэмэлт мэдээлэл:

Хувьцаа эзэмшигч хурлын үеэр санал хэлж, асуулт асуухдаа компанийн албан ёсны https://www.facebook.com/mongolmilk.mn/ цахим хуудсанд мессэж бичих, эсвэл info@mongolmilk.mn цахим хаягт имэйл илгээх боломжтой бөгөөд ийнхүү мессэж бичих, имэйл илгээхдээ хувьцаа эзэмшигч өөрийн овог, нэр, регистрийн дугаарыг үнэн зөв бичсэн байх ёстойг анхаарна уу.

Жич: Та хувьцаа эзэмшигчдийн хуралд бүртгүүлэхдээ өөрийн иргэний үнэмлэхийг авч ирэх ба хэрэв хувьцаа эзэмшигч нь өөр хүнээр төлөөлүүлэх бол төлөөлөх хүндээ итгэмжлэл бичиж өгч, итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС