
“Сүү” ХК-ийн хамт олон “Халуун илч түгээе” аяныг өрнүүлж, гадаа хүйтэн нөхцөлд ажиллаж байгаа иргэд, алба хаагчдыг халуун аарцаар дайлж, сэтгэлийн дулаан бэлэглэлээ.
Тус аяны хүрээнд өмнө нь ЕБС-ийн сурагчдыг аарц болон дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр бэлэг барьсан юм.
Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд иргэд та бүхнийг дулаан хувцаслаж, ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.






“Сүү” ХК-ийн тухайд
Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК нь 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан түүхтэй. Эдүгээ бид 500 гаруй ажилчинтай, хоногт 130-180 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 4000 цэгт хүрч, зах зээлд нийлүүлж байна. Бид Улаанбаатар хот орчим болон Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгуудын нийт 30 гаруй чиглэлийн 2500 гаруй малчид, фермерүүдээс жилийн дөрвөн улирал тасралтгүй сүүгээ цуглуулан авдаг. 2021 оноос малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, өдгөө 12 малчны хоршоо байгууллаа. Ирэх 2023 онд 10-13 орчим хоршоог шинээр байгуулахаар төлөвлөсөн юм. Түүнчлэн 2015 онд “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн фэрмийг байгуулж, тус чиглэлээр салбартаа тэргүүлж байна.