Дэлхий даяараа сүүний өдрийг 6-р сарын 1-нд тэмдэглэж, өдөр тутам сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглэхийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг уламжлалтай. Сүү ХК энэхүү баярын өдрийг тэмдэглэх арга хэмжээнд салбарын манлай компанийн хувьд дэмжин оролцож байна.

Энэ өдөр ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ, Европын холбоо, МУ-д сүүний салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй ОУ-ын байгууллагын төлөөлөл болон салбарынхан хамтран сүүний өдрийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд сүүний салбарын тогтвортой хөгжлийн зорилтууд, хөгжил, хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэж, “Мах, сүүний анхдугаар аяны хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл солилцлоо. 

Сэтгэгдэл үлдээх