Санамж бичгийн хүрээнд Стейниц монголын шатрын академитай урт хугацааны стратегийн бодлоготойгоор хамтран ажиллаж тамирчдын олон улсын чансаа өндөртэй уралдаан тэмцээний ивээн тэтгэлэг мөн шатрын спортын үйл ажиллагааг хүүхэд багачууд гэлтгүй насанд хүрэгчидэд таниулан сурталчилах зорилготой билээ.

Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК 63 дахь жилдээ ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө шим тэжээл өндөр сүүн хүнс үйлдвэрлэн түгээхийн зэрэгцээ жил бүр нийгмийн хариуцлагаа биелүүлэн олон арван ажил гүйцэтгэдэг.
Онцгойлон, спортыг дэмжих, олимпизмийг хөгжүүлэх үйлст хувь нэмрээ оруулсаар ирсэн. Жишээлбэл, олимпийн пара жүдо, цана, таэквондо болон буудлагын тамирчдын бэлтгэл сургуулилт, аж амьдралд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллаж байна. Энэ удаагийн хамтрал бол шатрын спортыг онцолж байгаа бөгөөд тус спортоор монголын тамирчид чансаа өндөр байдаг билээ.

ШАТРЫН УХААНЫГ АМЬДРАЛД уриатай ажилладаг Стейниц академийн тамирчин Идэрийн Цэлмүүн Сүү ХК-ийн дэмжлэг, ивээн тэтгэлгээр Панам улсад зохион байгуулагдсан Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэд байрын шагнал хүртээд ирсэн нь бидэнд энэ салбарын хүүхэд багачууд тамирчдаа дэмжих итгэл өгч, зөв шийдвэр байсныг баталсан амжилт байсан билээ. Дараа дараагийн тамирчид маань олон улсын тэмцээнүүдэд ийнхүү хамтран ажиллаж цаашдын үйл ажиллагаа илүү өргөн хүрээг хамрах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
