Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг МҮХАҮТ-ын “Энтрепренер-2018” шалгаруулалтаас Сүү Хувьцаат компани АЛТАН МЕРКУРИ буюу ГРАН ПРИ шагналаа гардан авч буй алтан мөчийн гэрэл зургуудаас толилуулж байна.
Нэгэн жарны турш хамтдаа байж, бидний амжилтын гол үндэс болсон эрхэм хэрэглэгчид, монгол үнээний шимт сүүгээ өглөө бүр бидэнд нийлүүлдэг 2500 гаруй малчид фермерүүд, орон даяар бидний бүтээгдэхүүнийг түгээн борлуулдаг харилцагч дэлгүүрүүд, хамтран ажиллагч байгууллагууд та бүхэндээ БАЯРЛАЛАА!