“Сүү” ХК-ийн удирдлагууд болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин Төлөөлөгч Ханнес Такач болон Монгол дахь НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Суурин Төлөөлөгч Винод Ахужа тэргүүтэй зочид Төв аймгийн Баянчанмань суман дахь “Илт Оргил” хоршооны үйл ажиллагаатай танилцан, хоршооны фермерүүдтэй уулзан, санал солилцохын зэрэгцээ аж ахуйгаар нь зочиллоо.
“Илт-Оргил” хоршоог “Сүү” ХК фермерүүд болон Төв аймгийн ЗДТГ-тай хамтран 2021 онд байгуулахад 70-аад айлтай байсан бол өдгөө 100 орчим малчид фермер нэгдэн, сүүний хэмжээ, чанар сайжирч, улам бүр өргөн тэлж байна.