Монгол Улсын ууган үйлдвэр Сүү ХК нь 6 аймгийн газар нутгийн нийт 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд жил бүр бэлтгэн нийлүүлэгчиддээ зориулсан урамшуулалт хөтөлбөрийг зохион явуулдаг. Энэ жилийн хувьд “60 жил, 60 азтан” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд бэлтгэн нийлүүлж буй сүүнийхээ 40 литр тутамд 1 сугалаа авч, нийт 4 удаагийн тохирлоор 60ш супер азтан тодруулж байна.
Хөтөлбөрийн супер шагнал нь 2ш “амьжиргаа
цагаан”, мөн Dayun үйлдвэрийн мотоцикл 2ш, голштейн үүлдрийн эр тугал 4ш, мөн
гар хадуур, бидоны сэт, эрдэнэшишийн дарш, бензин түлшний эрхийн бичиг зэрэг
бэлтгэн нийлүүлэгч малчид фермерүүдэд хэрэгцээтэй тохирлууд байгаагаараа
онцлогтой.
Өнөөдөр хоёр дахь тохирлын азтанууд Сүү ХК-ийн
байранд ирж шагналаа гардан авлаа. Хоёр дахь тохирлын супер шагнал болох
“амьжиргаа цагаан” автомашины эзнээр Гүнт чиглэлийн бэлтгэн нийлүүлэгч
Мөнхжаргал, голштейн үүлдрийн бухны азтанаар Зүүнхараа чиглэлийн бэлтгэн
нийлүүлэгч Бүзмаа нар тодорлоо.
Урамшуулалт хөтөлбөр 2018 оны 11-р сараас 2019 оны 3-р сарын 13 хүртэл үргэлжилнэ.