Техник, технологи
2017 онд “Сүү” ХК технологийн шинэчлэлийн хүрээнд томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн цуврал бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ өргөн барих, савлагаагаа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангах, бүтээгдэхүүний амт чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн орчинг сайжруулах чиглэлээр олон ажлыг авч хэрэгжүүлсэн.
Цөцгийн тосны үйлдвэрлэлийн шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор цөцгийн тосны жигдрүүлэгч машин болон зүсэгч машины хөрөнгө оруулалтыг хийн үйлдвэрлэлд нэвтрүүлэв
2017 оны сүүлээр Америкийн Нэгдсэн Улсын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Нимко” корпорациас пьюрпак бүтээгдэхүүн савлах 570BCP тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулснаар савлагааны хүчин чадал 200% хүртэл нэмэгдэх бүрэн боломжтой болсон.
Биофит Зеро тараг
Байгалийн гаралтай антиоксидант ихээр агуулдаг Маракуйя жимсийг найрлагадаа агуулсан, тослоггүй, чихэргүй учраас жингээ барьж буй хүмүүс болон тамирчид, мөн чихрийн шижин өвчтэй буюу чихрээ хорьдог хүмүүст төгс зохицох 500 гр-ын савлагаатай Биофит Зеро тараг нь эрүүл мэнд, гоо сайхныг дэмжих бүтээгдэхүүн юм