Дэлхийн нийт хүн амын дунд халдварын бус өвчлөл тэр дундаа чимээгүй тахал хэмээн нэрлэгдэх ясны сийрэгжилт өвчин аюулын харанга дэлдэх болсонтой холбогдуулан “Сүү” ХК-иас “Сүүгээр эрүүлжье” хөтөлбөрийг 2014 оноос санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. 2018 оны 9-р сарын байдлаар нийт 15 байгууллага энэхүү хөтөлбөрт хамрагдаж, ажилтнуудынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэхүү хөтөлбөрт 1500 орчим хүн хамрагдаж, ясны сийрэгжилтийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдан, сүү сүүн бүтээгдэхүүнийг мэргэжлийн хоол судлаач эмчийн зааварчилгаан дор хэрэглэн, тодорхой үр дүнгүүдийг үзүүлээд байна.

Сэтгэгдэл үлдээх