Сүү ХК нь Монголд анх удаа сүү бэлтгэлийн нэгдсэн системийг нэвтрүүлснээр Улаанбаатар хот орчим, Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгийн 30 орчим чиглэлийн нийт 2500 гаруй малчидтай хамтран ажиллаж, хэрэглэгчиддээ экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хүргэж байна.

2017 онд нийт 11,7 тэрбум төгрөгийн 13,1 сая литр сүүг малчид, фермерүүдээс татан авч боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн болгож, нийслэлийн хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хангажээ. 

2017 онд нийт нутгаар гантай байсантай холбоотойгоор сүү татан авалтын хэмжээ өмнөх онтой харьцуулахад төдийлөн өсөөгүй ч бэлтгэн нийлүүлэгчдийн гарт очих мөнгөн дүнгийн хэмжээ өссөн үзүүлэлттэй байна.

Үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох сүүний чанарыг алдагдахаас сэргийлэх, шат дамжлагыг бууруулах, цаг хугацаа хэмнэхийн тулд Сүү цуглуулах цэг, Сүүний хөргөлттэй тасгуудыг чиглэл бүрт ажиллуулдаг.

Малчдын дунд чанартай сүү үйлдвэрлэл, мал эмнэлэг, ариун цэврийн сургалтыг жил бүр зохион байгуулж, сүүний гарц, чанарыг сайжруулах, бэлтгэн нийлүүлэгчдээ чадавхижуулахад анхаарч ажиллав. Мөн сүүлийн жилүүдэд “Шилдэг бэлтгэн нийлүүлэгчдийн чуулга уулзалт” болон “Орон нутгийн сургалт зөвлөгөөн”-ийг бэлтгэн нийлүүлэгчдийнхээ дунд чиглэл тус бүр дээр уламжлал болгон зохион байгуулж байна.

2017 онд 411тн хивэг 780 бэлтгэн нийлүүлэгчид