Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 235 үйлдвэр, цех болон 72 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1238 хүн ажиллаж байна. Сүүний боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 928 сая.л буюу хүчин чадал ашиглалт 8-10 хувийг ашиглаж байна.

Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 2016 оны дүнгээр 63.3 сая. литр байсан бол 2017 оны дүнгээр 81.2 сая.литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 28 хувиар нэмэгдсэн.