НЭГЭН ЖАРНЫ ТҮҮХЭН ТОВЧООН
1958 ОНД
Сүүний үйлдвэр нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан.

1985 онд
Барилга, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, шинэ үйлдвэр ашиглалтад оров.

1991 ОНД
Төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болов

1997 онд
Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийж, 175 ажилтантайгаар, 20 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байна.

2005 онд
Бүрэн хувьчлагдаж, компанийн шинэчлэлийн эрин үе эхлэв

2009 онд
Хоногт 200 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий аппаратны цехийг шинэчлэв.
Хэнтий аймгийн Батширээт суманд сүү боловсруулах салбар үйлдвэр ашиглалтанд орж, нээлтээ хийв.

2011 онд
ISO 9001:2008 батламжийг SAI GLOBAL байгууллагаас гардан авлаа.

2011 онд
Орхон аймгийн Эрдэнэт хот дахь “Эрдэнэт Сүү Эко” ХХК-ийг ашиглалтанд оруулж, баруун бүсийн аймгуудыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж эхлэв.

2015 онд
Сэлэнгэ аймгийн Мандал суманд голштейн үүлдрийн 300 үнээ бүхий “Макс-Агро” эрчимжсэн МАА-н цогцолбор ферм байгуулагдан, нээлтээ хийв

2016 онд
Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тетрапак асептик шугамыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, сүү ариутган савлах шугамыг шинэчлэн, элекстер савлагаатай сүү, тарагны үйлдвэрлэлийг автоматжуулах зэргээр техник технологийн томоохон шинэчлэлүүдийг хийв.

2017 онд
Сүү ХК-ийн хувьцаагаар баталгаажсан, нийт 6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Сүү Бонд”-ыг арилжаалж, үйлдвэрлэлийн шинэ төрлийн савлагааны шугам нэвтрүүлэх хөрөнгө оруулалтыг татсан төдийгүй Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн богино хугацаанд, хамгийн өндөр дүнтэй бондыг нээлттэй зах зээл дээрээс амжилттай босгож чадлаа.

2018 онд
Компанийн түүхт 60 жилийн ой тохиож байна.
