Бид кальцийг хүний биед тэр дундаа хүүхдийн өсөлт хөгжил, яс бэхжих зэрэгт чухал нөлөөтэй гэдгийг мэддэг боловч энэхүү элемент бидэнд хэрхэн үйлчилдгийг тэр бүр мэддэггүй. Уншигчдаа зориулаад тодорхой бөгөөд товч мэдээллийг хүргэе.

Кальци ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Кальци нь хүний биед шингэсэн хортой хүчлүүдийг саармагжуулах мөн эсүүдийн хооронд холбоос эд үүсэхэд  чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Эдгээр холбоос үүссэн эдүүд нь бие организмыг хорт хавдрыг эсэргүүцэх чадварт чухал оролцоо үзүүлдэг ажээ. Мөн залуу насанд хэдий чинээ кальцийг хуримтлуулж чадна төдий чинээ залуу насаа удаан хадгалах боломжтой юм.

Кальцийг хэрхэн авах вэ?

Нэн түрүүнд хурдан шингэдэг нүүрс ус болоод хүчилтөрөгчөөр биеийг хангах нь зүйтэй. Учир нь кальци хүний биед шингэхдээ ихээхэн эрчим хүчийг зарцуулдаг байна. Тослог өндөртэй сүү /аарц/ олон төрлийн самар зэрэгт кальци хамгийн өндөр агуулагддаг учир өдөр тутамдаа хэрэглэснээр таны шүдийг өвдөлт, цоорлоос найдвартай хамгаалж чадна. Кальцийг өдөр тутмын хүнснээс авч буй тохиолдолд фосфор ихтэй хүнснээс татгалзах хэрэгтэй. Энэ нь эсрэг үйлчилгээ үзүүлдэг сөрөг талтай юм.

Кальцийн ашиг тус

Кальцийг өдөр тутамдаа хэрэглэж хэвшсэнээр нүдний хараа, зүрх судасны үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Үүнээс гадна бидний авч буй кальцийн 99% нь яс, шүдэнд хүрч үйлчилдэг бөгөөд биен дэх кальци дутагдсан үед яс шүднээс өөрийгөө нөхдөг аж.

Кальци дутагдахад хүний биед ямар өөрчлөлт гардаг вэ?

Кальци дутагдсаны онцгой шинж тэмдгүүд бол яс хэврэг болж хугарах, толгой байнга өвдөх, гар хөл энгийн үед бадайрах, хумс эмзэг, хугарамтгай болох, толгой эргэж цочомтгой болох зэрэг юм. Хүний бие өөрөө гайхамшигтай зохицуулах шидтэй байдаг. Бид хэдийгээр кальцийг өдөр бүрийн хүнснээс авдаг боловч эргээд түүнийгээ өдөртөө зарцуулж хэрэглэдэг. Иймд өөрийн биед хамгийн хэрэгтэй амин дэм сайтай, кальци магниар баялаг хоол хүнсийг хэрэглэж хэвшээрэй.

Сэтгэгдэл үлдээх