Ургамлаас гарган авдаг сүүн бүтээгдэхүүний төрөл зүйлүүд нийтлэг хэрэглэгддэг болж байна-гэхдээ сүү бол уургийн амин чухал эх үүсвэр хэвээр байна. Нөгөөтэйгүүр, сүүн бүтээгдэхүүн хэрэглээний өсөлт урт хугацаанд нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Зөвхөн нээлттэй, баримтад тулгуурласан нь мэдээллүүд нь сүүний олон төрөл зүйл, тэрдундаа ургамлын сүүн ундаанд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх үндсэн түлхүүр юм.

17 дахь  “IFCN дэмжигчдийн чуулган” Бүгд найрамдах Чех улсын Брно хотноо 9-р сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.  Жил тутам зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ нь дэлхийн сүүний салбарыг хөгжүүлэх дуу хоолой-сэтгэлгээний  төв, мөн түүнчлэн тус салбарын компаниудын мэдлэг солилцох томоохон индэр болжээ. Энэ жилийн форумын онцлог нь дэлхий дахины томоохон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тэргүүтэй 65 байгууллагын 100 гаруй оролцогчид чуулж, 2040 оны сүүн бүтээгдэхүүний чиг хандлага болон “Сүүний төрөл зүйл-бэрхшээл, сорилт, боломжууд” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Монгол улсаа төлөөлөн оролцсон Сүү ХК-ийн хамт олон чуулганд дуу хоолойгоо өргөн идэвхтэй оролцлоо.

Сүүний төрөл зүйл-Хэлэлцүүлгийг хураангуйлж, сонирхолтой баримтуудыг дэлгэе. 2018 оны хувьд,

  • Дэлхийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5% нь амьтны гаралтай буюу үхрийн сүүгээр үйлдвэрлэгдсэн байна.
  • Европын холбооны орнуудын сүүний хэрэглээний 4%-ийг ургамлын гаралтай сүү эзэлж байна.
  • IFCN-ийн судалгаанд хамрагдсан 50 орны 3% нь органик (бэлчээрийн) үнээний сүүгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн байна.
  • Лабораторийн аргаар гарган авч буй сүүний үнийг үнээний цэвэр сүүтэй харьцуулахад 2 дахин үнэтэй байна.
  • Европын холбооны орнуудын сүү үйлдвэрлэлийн 1% нь ургамлын гаралтай сүү байв.

Эдгээр тоо баримтаар ургамлын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн нь тус зах зээлд хязгаарлагдмал нөлөөлөл үзүүлдгийг нотолж байна.

Түүнчлэн, чуулганы үеэр зохиогдсон семинаруудад одоо байгаа болон ирээдүйд тасралтгүй өсөн нэмэгдэж буй сүүн бүтээгдэхүүний-эсрэг хөдөлгөөнүүдийн талаар онцгой анхаарал хандуулж ярилцсан. Семинаруудын хүрээнд дараах санаануудыг оролцогчид дэвшүүллээ:

  • Бид сүүн бүтээгдэхүүний салбар болон мэдээллийн технологийн шийдлүүдийн уялдаа холбоог сайжруулж, ил тод байдлыг хангах ёстой.
  • Үнээ болон үнээний сүүний  зах зээлийн эргэлт ойлгомжгүй хэвээр байна, бид салбарынхаа хэтийн төлвийг дэлхий нийтэд илүү сайн танилцуулах шаардлагатай байна.
  • Хэрэглэгчийн мэдлэг мэдээлэл, оролцоо салбарт нэн чухал байр суурьтай байна. 

Роберто Браззале хэлэхдээ: “Бид өөрсдийн 20 гаруй дэлгүүрээрээ хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл өгч, “сүүн соёл”- илүү сайн түгээж байна” гэв.

Роберто Браззале бол энэ удаагийн чуулганыг ивээн тэтгэсэн бизнессмэн бөгөөд  18-р зуунаас хойш өв уламжлагдан ирсэн бяслагийн үйлдвэрлэлийг олон улсад эрхэлж буй эрхэм юм.


IFCN Supporter 2019 чуулганы оролцогчид

Сэтгэгдэл үлдээх