БУЛГАНЫ ГАНТУЛГА 

Гүйцэтгэх Захирал  

Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал  Б.Гантулга нь Хас банкнаас ажлын гараагаа эхэлж, улмаар Монгол Улсын томоохон групп компаниуд болох Моннис групп, Shell Mongolia ХХК, ЛэндМН ХК, Ард тэтгэвэрийн данс ХХК, Улаанбаатарын үнэт цаасны бирж ХК зэрэг компаниудад дээд удирдлагын түвшинд ажиллаж туршлага хуримтлуулсан.  Б.Гантулга нь 2014-2018 оны хооронд 5 жилийн турш  Сүү ХК-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд, ажиллах хугацаандаа зохицуулах үйлчилгээтэй, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн болох “BIOFIT” бифидо таргийн шинэ цуврал, “Элгэн тараг”. “MILK”  болон “Өтгөн” тетрапак савалгаатай сүүнүүд, “Сайхан сүү”, “Амтлаг” тараг /Пэт/, Аморе зайрмаг гэх мэт ард түмэнд таашаагдсан, тогтмол өсөлттэй томоохон брэндүүдийг зах зээлд байршуулахад хувь нэмрээ оруулсан хүнс, хөнгөн үйлдвэр, ХАА-н салбарын ур чадвар өндөр, шилдэг удирдагчдын нэг юм.  Тэрээр 2023 оны 11 дүгээр сараас эхлэн эргэн Сүү ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд уламжлан ирсэн сүүн соёлыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн түгээх эрхэм зорилгынхоо хүрээнд  сүүний нөөцийг бүрэн ашиглах стратегийн төлөвлөгөө боловсруулж үндэсний зах зээлээ хангаад зогсохгүй, өөрсдийн 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ экспортлох гарцыг бий болгохоор зорилготой ажилдаа орж байна. Манай хойд, урд хөрш болох ОХУ болон БНХАУ нь сүү, сүүн бүтээгдэхүүний импортоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд сүү бэлтгэлийн процессыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулсанаар эдгээр улсад экспорт хийх бүрэн боломжтой гэж харж байгаа юм. 

 

ГИШҮҮНЧЛЭЛ, НИЙГМИЙН ИДЭВХ 

  • Ерөнхийлөгч, СЕО Клуб 
  • Ерөнхийлөгч, Монголын хувьцаат компаниудын холбоо       
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын электрон спортын холбоо