Момпренер ТББ, Нийслэлийн Авто тээврийн газартай хамтран жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан автобусны ягаан суудлыг гардуулж өгөв.

  •  Мартын 8-ны баярын үеэр алдарт эхийн одонтой 1000 ээжийг баярлуулж, бүтээгдэхүүнийхээ дээжийг бэлэглэв.
  • UBS телевизийн “Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж, ахмад настан Б.Сосорт гэр ахуйн иж бүрэн цахилгаан хэрэгсэл бэлэглэн, нэвтрүүлэгт оролцсон өндөр настнуудад бүтээгдэхүүн бэлэглэв.
  • Энх төрөхүй ТББ-аас зохион байгуулсан жирэмсэн ээжүүдийн сургалтыг ивээн тэтгэж, бүтээгдэхүүний амталгаа болон азтан шалгаруулах зэргээр ээжүүдийг урамшуулав.
  •  Эх үрсийн баярыг тохиолдуулан СХД-ийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс болон “Макс хүнс” ХХК-иас зохион байгуулсан “Жаргалтай хүүхдүүд” хандивын аяныг дэмжин оролцож, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт эмзэг давхаргын хүүхдүүдэд бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэглэв.
  • Чингэлтэй дүүргийн хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг дэмжин оролцов.

Сэтгэгдэл үлдээх