Монгол Улсын ууган үйлдвэр Сүү ХК нь 6 аймгийн газар нутгийн нийт 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд жил бүр бэлтгэн нийлүүлэгчдэдээ зориулсан урамшуулалт хөтөлбөрийг зохион явуулдаг. Энэ жилийн хувьд “60 жил, 60 азтан” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд бэлтгэн нийлүүлж буй сүүнийхээ 40 литр тутамд 1 сугалаа авч, нийт 4 удаагийн тохирлоор 60 супер азтан тодруулж байна.

Хөтөлбөрийн супер шагнал нь 2 ширхэг “Амьжиргаа цагаан”, мөн Dayun үйлдвэрийн мотоцикл 2 ширхэг, голштейн үүлдрийн эр тугал 4 ширхэг , мөн гар хадуур, бидоны сэт, эрдэнэшишийн дарш, бензин түлшний эрхийн бичиг зэрэг бэлтгэн нийлүүлэгч малчид фермерүүдэд хэрэгцээтэй тохирлууд байгаагаараа онцлогтой.
Өнөөдөр гурав дахь тохирлын азтанууд Сүү ХК-ийн байранд ирж шагналаа гардан авлаа. Гурав дахь тохирлын супер шагнал болох “Амьжиргаа цагаан” автомашины эзнээр Гүнт чиглэлийн бэлтгэн нийлүүлэгч Б.Бадамханд, голштейн үүлдрийн бухны азтанаар нарийн чиглэлийн бэлтгэн нийлүүлэгч Б.Энхболд нар тодорлоо.

Сэтгэгдэл үлдээх