зураг

Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entreprenuer 2022” Меркури цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 25 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ үеэр бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдээс шилдэг ААН-үүдийг тодруулав.

25 дахь удаагийн уг арга хэмжээнд “Сүү” ХК оны ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖ-ээр шалгарч, МӨНГӨН МЕРКУРИ гардан авлаа.

Энэхүү шагнал бол “Сүү” ХК-ийн 500 ажилтан, 2500 бэлтгэн нийлүүлэгч, 3000 гаруй харилцагч дэлгүүрүүд болон хөрөнгө оруулагч нарын хөдөлмөрийн үр шим юм хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал М.Болод онцоллоо.

зураг

2022 онд “Сүү” ХК нь ажилтан төвтэй үйл ажиллагаа явуулж, ЕСБХБ-наас тус компанийг хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангасан байгууллага гэж тодорхойлон, Тогтвортой хөгжлийн жендэрийн шагналаар шагнасан юм.

Мөн “Сүү” ХК нь 2022 онд онд 19.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрийн болон сүү хүлээн авах тоног төхөөрөмжүүдээ шинэчилж, есөн нэр төрлийн зайрмаг, милк шэйк, пробиотик таргийг зах зээлд шинээр худалдаанд гаргасан.

Түүнчлэн 2021 онд дөрвөн хоршоо байгуулсан бол энэ онд шинээр найман хоршоо байгуулж, нийт 12 хоршоотой болжээ. Хоршоожуулах аяны хүрээнд бэлтгэн нийлүүлэгч малчдадаа 800 гаруй сая төгрөгийн өртөг бүхий хивгийг үнэ төлбөргүй тараасан аж.

Дээрээс нь малчдаасаа нийт 21.2 сая литр сүү худалдан авч, 27.8 тэрбум төгрөгийн орлогыг малчдадаа бүрдүүлжээ. Тус дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 62 хувь хүртлээ өссөн амжилттай байна.

зураг

“Сүү” ХК-ийн тухайд

Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК нь 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан түүхтэй. Эдүгээ бид 500 гаруй ажилчинтай, хоногт 130-180 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 4000 цэгт хүрч, зах зээлд нийлүүлж байна.

Бид Улаанбаатар хот орчим болон Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгуудын нийт 30 гаруй чиглэлийн 2500 гаруй малчид, фэрмерүүдээс жилийн дөрвөн улирал тасралтгүй сүүгээ цуглуулан авдаг. 2021 оноос малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, өдгөө 12 малчны хоршоо байгууллаа. Ирэх 2023 онд 10-13 орчим хоршоог шинээр байгуулахаар төлөвлөсөн юм. Түүнчлэн 2015 онд “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн фэрмийг байгуулж, тус чиглэлээр салбартаа тэргүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх