ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагууд албан ёсоор тодорсон бөгөөд Сүү ХК улсын хэмжээнд 3-р байранд шалгарч, шагналаа гардан авлаа.

Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/61 дүгээр тушаалаар батлагдсан “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдаан нь үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулж, ажилчдыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, туршлагыг нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Уралдааны журмын дагуу аж ахуйн нэгж байгууллагуудыг ЖИЖИГ, ДУНД, ТОМ гэсэн 3 ангилал тус бүрээр шалгаруулдаг бөгөөд Сүү ХК “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018” болзолт уралдааны “ТОМ” үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын ангиллын 3-р байранд шалгарсан билээ.
Эрүүл, аюулгүй ажлын байрнаас
Энэ өдрийн тань амжилт бүтээл ундарна!