Гарал үүсэл:
ЦӨЦГИЙН ТОС: Цөцгийн тосыг үнээний сүүнд агуулагдах тосыг ялган авч үйлдвэрлэдэг. Цөцгийн тос нь биологийн болон хүнс тэжээлийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн бөгөөд эрдэс, амин дэм зэрэг үндсэн бодисын агууламжаараа ямарч хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулашгүй төгс чанартай цэвэр байгалийн бүтээгдэхүүн юм.
МАРГАРИН: Маргариныг ургамлын шингэн тосон дээр устөрөгчийг нэмж химийн бүтцийг өөрчилснөөр хагас хатуу хэлбэрт оруулан гаргаж авдаг. Энэхүү химийн урвалаар гаргаж авсан маргарин нь хамгийн багадаа 40% буюу түүнээс дээш транс тос агуулдаг юм.
Транс тос гэж юу вэ?
Транс тос гэдэг нь ургамлын шингэн тосон дээр устөрөгч нэмж химийн аргаар хагас хатуу хэлбэрт оруулсан ханаагүй тос юм. Энэхүү аргаар гаргаж авсан тос нь исэлдсэнээр муудах хугацааг нь уртасгадаг төдийгүй хүнсний будаг, амт үнэр оруулагч ашиглах боломжийг бий болгодог юм. Тийм учраас транс тосыг Маргарин, Майонез, чипс, жигнэмэг болон бусад амттан, өдөр дутмын хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхэд өргөнөөр ашигладаг. 2009 оноос ДЭМБ-аас Транс тосыг хүнсэнд ашиглахыг хориглоод байгаа юм.
Амт, орц найрлага
ЦӨЦГИЙН ТОС: Ямар нэгэн нэмэлт бодис агуулагдаагүй байгалийн цэвэр амттай, үнээний сүүнээс шууд гаргаж авсан бүтээгдэхүүн юм.
МАРГАРИН: Маргарин нь өөх тосны өндөр дисперсийн бүтэцтэй ба бүрэлдэхүүнд нь транс тос, сүү, давс, элсэн чихэр, эмульгатор болон хүнсний будаг, амт, үнэр оруулагч зэрэг бусад нэгдлүүдийг нэмэлтээр нэмсэн байдаг.
Агуулагдах амин дэм:
ЦӨЦГИЙН ТОС: A, D, E, K, амин дэмүүдээр баялаг. Мөн тосонд уусдаг амин дэм, олон холбоост ханаагүй хүчил, фосфолипид, лецитин зэрэг идэвхтэй олон бодисоор баялаг экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.
МAРГАРИН: А, D амин дэм агуулдаг химийн урвалаар гаргаж авсан бүтээгдэхүүн юм.
Хэрэглэгч та худалдан авалт хийхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй
ЦӨЦГИЙН ТОС: Цөцгийн тос нь үнээний сүүнээс гаргаж авсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн учраас хэлбэрийг алдагдуулахгүйн тулд хөлдөөгчинд хадгалдаг
МАРГАРИН: Маргариныг химийн аргаар хагас хатуу царцаамал хэлбэрт оруулсан байдаг учраас ихэвчлэн хөргүүрт хадгалдаг
Хүний биед үзүүлэх ач холбогдол
ЦӨЦГИЙН ТОС: Дараах ач холбогдолтой.
- Хүний бие махбодийн өсөлтийг эрчимжүүлдэг
- Нүдний харааг сайжруулж, арьсанд тэжээл өгдөг
- Өвчин эсэргүүцэх чадварыг эрчимжүүлдэг
- Хүний биен дэхь тосны исэх урвалыг сааруулах үйлчилгээтэй
- Хүний биед шингэх чадвар сайн
- Хүний биед шаардагдах илчний үндсэн эх үүсвэр болдог
- Бодисын солилцоонд оролцож, мэдрэлийн эх үүсвэр болох цусны холестрины тунг зохицуулдаг
- Судасны уян налархай чанарыг хангадаг
- Бэлгийн болон бөөрний булчирхайн гормоны үйл ажиллагааг зохицуулдаг
- Хүний биед үүсэх зарим хортой нэгдлийг саармагжуулдаг.
- Цус төлжүүлэх урвалд оролцдог
- Элэг судасны хананд илүүдэл тос хуримтлагдахаас сэргийлнэ.
- Ясанд кальцийг уусгахад чухал нөлөө үзүүлдэг
Цөцгийн тосыг ахуйн хэрэглээндээ хэрхэн зөв хадгалах талаар зөвлөе
- Цөцгийн тосыг хадгалахдаа -10° -15°-аас багагүй хэмд хөргөгчинд 3 сар хадгална.
- Цөцгийн тосыг хөргөгчнөөс гаргаад 15 минутаас дээш хугацаанд тасалгааны хэмд удаан байлгахгүйг хичээгээрэй
- Үйлдвэрийн савлагаанаас задалснаас хойш 7 хоног хөргөгчинд хадгална.
- Задалснаас хойш хэрэглэж дуусталаа талхны үйрмэг болон бусад гадны зүйлс оруулахгүй байхыг хичээгээрэй.
Үнээний сүүгээр хийсэн цэвэр цөцгийн тос нь хүний биед өндөр ач холбогдолтой тул өдөр бүр хүнсэндээ хэрэглэж байхыг зөвлөж байна.
ТРАНС ТОСНЫ СӨРӨГ НӨЛӨӨЛЛҮҮД
- Транс тос нь маш удаан задардаг учраас хүний биед шингэхдээ муу
- Судасны хананд хэт их наалддагаас болж судас нарийсах, цусны хангамжийг бууруулах, даралт ихсэх зэрэг сөрөг нөлөөллүүдийг бий болгодог
- Транс тос нь бүх төрлийн хавдрууд үүсэх үндэс болдог
- Транс тос нь чихрийн шижин өвчнийг бий болгодог учраас таргалалтын үндэс болдог
- Транс тос байнга хэрэглэх нь үргүйдлийн үндэс болдог төдийгүй сэтгэл санааны гутралд оруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.
- Жирэмсэн эх транс тосыг их хэрэглэвэл ургийн эрүүл зөв бойжилтонд сөрөг нөлөөллийг бий болгодог