“Сүү” ХК-ийн 2021 оны “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ыг 2021 оны 04 сарын 30-ны өдрийн 15:00 цагт компанийн албан ёсны https://www.facebook.com/mongolmilk.mn/ цахим хуудсаар дамжуулан, олон нийтэд нээлттэй явуулна.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүнд:

  • Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгөх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай,
  • ТУЗ-ийн бүрэн эрхийг бүрэн бүрэлдэхүүнээр нь дуусгавар болгож, ТУЗ-ийн гишүүдийг кумулятив аргаар сонгох тухай,
  • ТУЗ-ийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох тухай,
  • “Сүү” ХК-ийн охин компани болох “Макс Агро” ХХК-ийг “Сүү” ХК-тай нэгтгэх тухай,
  • Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • “Сүү” ХК-ийн 2019 оны ногдол ашиг тараалтын тайлан болон 2020 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараах талаар Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх асуудлыг хэлэлцэнэ

Иймд эрхэм Хувьцаа эзэмшигч та бүхэн хуралд оролцохын тулд http://survey.wordpress-777620-2647004.cloudwaysapps.com/home/send цахим хуудсын холбоос дээр даран нэвтэрч, дараах зааврын дагуу 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг дуусталх хугацаанд амжиж бүртгүүлнэ үү.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛТАЙ ЭНДЭЭС ТАНИЛЦАНА УУ.

Сэтгэгдэл үлдээх