Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Сүү” ХК нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТУЗ-ийн ердийн гишүүнд тавигдах шаардлага

  • Мэргэшил, ёс зүйн өндөр шаардлага хангасан, бизнесийн удирдлагын дадлага туршлагатай; 
  • Компанийн өрсөлдөгч аж ахуйн нэгж болон түүнд харьяалагддаг компанийн нэгдлийн аливаа оролцогч компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон эрх бүхий албан тушаалтан, тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд биш  байх;
  • Ял шийтгэлгүй;
  • Өмнө нь дампуурсан компанийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй;
  • Өмнө нь аль нэг компанийн ТУЗ-ийн гишүүн байх үедээ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуулиар тогтоосон хугацаанд хуралдуулаагүйгээс бүрэн эрх нь дуусгавар болсон бол түүнээс хойш 3-аас доошгүй  жил өнгөрсөн байх; 
  • Компанийн засаглалын чиглэлээр сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан  байх.

ТУЗ-ийн хараат бус гишүүнд тавигдах шаардлага

  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг эзэмшдэггүй;
  • Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн өнгөрсөн жилийн нийт борлуулалтын 1 хувиас дээш хэмжээний үнийн дүн бүхий хэлцлийг компанитай хийж байгаагүй;
  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанид болон компани оролцогч нь болж байгаа нэгдлийн бусад оролцогч компанид эрх бүхий албан тушаал хашдаггүй, эсхүл сүүлийн 3 жилд тийм албан тушаал  хашаагүй;
  • Компанийн засаглалын чиглэлээр сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан  байх.
  • Компанийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, тэдгээрийн төрөл, садан, гэр бүлийн гишүүн биш;
  • Төрийн үйлчилгээнээс бусад төрийн алба хашдаггүй.

Бүрдүүлэх материал

Нэр дэвшигч нь өөрийн хүсэлтэд ердийн гишүүн, хараат бус гишүүний алинд нь нэр дэвшиж байгаагаа тодорхой тусгах бөгөөд “Нэр дэвшигчийн баталгаа”, “Нэр дэвшигчийн анкет”, ““Сүү ” ХК –ийн эрх бүхий албан тушаалтны нэгдмэл сонирхолтой этгээдийн мэдэгдэл”-ийг тус тус бөглөн, тавигдах шаардлагыг нэр дэвшигч хэрхэн хангаж байгаа тухай мэдээлэл, нотлох баримтыг дор дурдсан мэдээллийн хамт цаасан байдаар ирүүлнэ. Үүнд:

  • Нэр дэвшигчийн овог,  нэр;
  • Нэр дэвшигчийн нас, боловсролын байдал, ажилласан туршлага болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл;
  • Нэр дэвшигчийн сүүлийн 5 (тав) жилийн хугацаанд эрхэлж байсан ажил, албан тушаал;
  • Нэр дэвшүүлэх үед түүний эрхэлж байгаа ажил,  албан тушаал, сонгуульт ажлууд;
  • Нэр дэвшигч, компанийн хоорондын харилцан хамаарал байгаа эсэх;
  • Нэр дэвшигч нь компанийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ямар нэг хамааралтай эсэх;
  • Компанийн томоохон бизнесийн түншүүдтэй ямар нэг хамааралтай эсэх;
  • Нэр дэвшигчийн орлогын эх үүсвэр, болон түүний ТУЗ-ийн гишүүний ажил үүрэгт нөлөөлөхүйц бусад нөхцөл байдлын талаарх мэдээлэл.
  • Албан ёсны цахим шуудан.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 03 сарын 16-ны өдрөөс 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 16:00 цаг хүртэл “Сүү” ХК-ийн оффиссын байранд цаасан хэлбэрээр Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж-37, Сүү ХК,

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан эсэх тухай мэдээллийг тухайн нэр дэвшигчийн материалд тусгасан албан ёсны цахим шууданд илгээнэ.
  7. Нэмэлт мэдээллийг компанийн нэр дэвшүүлэх хорооны 88062481 дугаарын утаснаас авна уу. 

Жич: ТУЗ-ийн гишүүний баталгаа, эрх бүхий албан тушаалтны анкет, сонирхлын зөрчилтэй этгээдийн жагсаалт зэрэг материалыг ЭНД ДАРЖ татаж авна уу.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛТОЙ ЭНДЭЭС ТАНИЛЦАНА УУ.

ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

Сэтгэгдэл үлдээх