Тус хурал Тайланд улсын Бангкок хотноо энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Сүү” ХК-ийг төлөөлөн Дэд захирал Г.Пэлжидмаа оролцож “Өөрчлөлтийг эхлүүлэх нь” сэдвээр ийнхүү иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй нэг дор чуулж, стратегийн чухал саналуудыг хэлэлцэж, туршлагаа хуваалцлаа.
Монгол улсын хувьд сүү бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо нь ханган нийлүүлэлтийн хамгийн том сүлжээнүүдийн нэг бөгөөд энэ салбарт тэргүүлэгч компанийн хувьд, “Сүү” ХК тогтвортой хөгжлийг бий болгох, олон улсын зарчмуудад түүчээлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байна.



