“Сүү” ХК жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “СҮҮН ГЭР БҮЛ” спорт наадмыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулж дуусгалаа.
Ажилтнууд хоорондын уялдаа холбоог сэргээх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зэрэг олон давуу талыг үндэслэн уг наадмыг зохион байгуулдаг бөгөөд спортын 8 төрлөөр зохиогдож эрч хүч, авхаалж самбаагаа ийнхүү сорилоо.
Тус спорт наадамд Сагсан бөмбөг, Волейбол, Теннис, Олс таталт, Шатар, Дартс болон залуучуудын оролцоог илүү дэмжих зорилготойгоор Е-спорт /Цахим спорт/ мөн багтдаг. Энэ жил нэгэн шинэ төрлийг нэмсэн нь “Өсвөрийн даамны аварга” шалгаруулах тэмцээн байлаа.
“Өсвөрийн даамны аварга” тэмцээнд “Сүү” ХК-ийн ажилтнуудын оюунлаг бяцхан хүүхдүүд оролцсон бөгөөд гэр бүлийн уур амьсгалыг сайжруулж, цагийг хөгжилтэй үр өгөөжтэй өнгөрөөхийн зэрэгцээ хүүхдүүд аав ээжийнхээ ажил мэргэжилтэй танилцах таатай нөхцөл бүрдсэн нь хүний нөөцийн баг хамт олны хийсэн сайшаалтай үйл ажиллагааны нэг байлаа.





“Сүү” ХК нь өөрсдийн үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагатай байдлыг эрхэмлэн ажилладаг бөгөөд энэхүү ажлын хүрээнд өөрсдийн компанийн дэмжиж, хамтран ажилладаг тамирчдаа алдаршуулсан юм.
Монголын үндэсний паралимпийн хороо /МҮПХ/-той хамтран тус хорооны шигшээ багийн 5 тамирчдыг ивээн тэтгэн хамтран ажилладаг бөгөөд МҮПХ-ны 2021 оны “Шилдэг ивээн тэтгэгч байгууллага”-аар “Сүү” хувьцаат компанийн хамт олон шалгарч байсан билээ.
“Сүү” ХК-ийн Пара тамирчид Ц.Дашдорж /Пара Гүйлтийн цана/ , Б.Ганболд /Пара Гүйлтийн цана/, А.Мөнхбат /Пара Жүдо бөх/, З.Ганбаатар /Пара Буудлага/, Х.Энхтуяа /Пара Таеквондо/ нарын төлөөлөл ирж нээлтийн үйл ажиллагааг баяртайгаар эхлүүлсэн юм.






Ийнхүү “Сүү” ХК-ийн “СҮҮН ГЭР БҮЛ-2022” Спорт наадмын үйл ажиллагаа эрч хүч , авхаалж самбаа, хурд хүчний илрэл байж 2022 оны 10 сарын 04-өөс 09-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж энэ оны нэгэн дурсамжийг хамтдаа бүтээлээ.
БИЕИЙН ТАМИР МАНДТУГАЙ.







