Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн хэлтэстэй хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд нийгмийн хариуцлагын чиглэл болоод нийтийг уриалан хамруулах олон чухал ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Авлигын бүх төрлийн хэлбэр зөвхөн төрийн байгууллага бус хувийн хэвшлийн компаниудад ил далд хэлбэрээр агуулагдаж байдаг талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл” сэдвээр “Сүү” ХК-ийн менежер түвшний ажилтнуудад сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтаар авлигын эсрэг авах арга хэмжээ, хэрхэн сэргийлэх талаар санал солилцон зөвлөгөө өглөө.



