

“СҮҮ” ХК -НЬ “СТЕЙНИЦ” ШАТРЫН АКАДЕМИТАЙ ХАМТРАН АЖИЛЛААД БАГАГҮЙ ХУГАЦАА ӨНГӨРЧ БАЙГАА БӨГӨӨД ИНДОНЕЗИ УЛС БАЛИ АРАЛД ЗОХИОГДСОН ШАТРЫН СПОРТЫН АЗИЙН АВАРГЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД БАГ ХАМТ ОЛНООРОО ЯВЖ ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЭЭД БАЙНА.
Бяцхан тамирчдын маань амжилтаас дурдвал Идэрийн Цэлмүүн Энэтхэг улсын тамирчин, 2022 оны дэлхийн аварга А.Сharvi-г хожиж азийн аваргын түргэн тоглолтоос мөнгөн медаль хүртэж, сонгодог стандарт төрөлд 4-р байранд шалгарчээ. Мөн тус азийн аваргад шагналын хур буусан гэлтэй сонгодог стандарт төрөлд хувийн үзүүлэлтээр 4-р байр, сонгодог стандарт төрөлд багийн хүрэл, түргэвчилсэн төрөлд багийн мөнгө, түргэн төрөлд багийн мөнгө гээд нийт 4 медаль өвөрлөж аав, ээж гэр бүлийнхээ зүтгэлийг хариулж, багшийнхаа хөдөлмөрийг батлан харуулж, өөрийн амжилтаа бататган харууллаа.
Отгонгэрэл овогтой Оюун-эрдэнэ Азийн аваргын сонгодог төрөлд багийн хүрэл, түргэвчилсэн rapid төрөлд багийн хүрэл, түргэн blitz төрөлд багийн мөнгөн медаль, Сэлэнгэ аймаг, Мандал сум, “Хараагийн бэрс” клуб, цоож багшийн гарын шавь 7-хон настай бяцхан тамирчин маань анхны ОУ-ын тэмцээндээ оролцож өөрөөсөө 1 насаар эгч орон орны шатарчидтай өрсөлдөж багийн шагнал, цом-д хүрэхэд хамгийн том хувь зүтгэл оруулж монгол улсын нэрийг азийн тэнгэрт мандуулж чадсан бахдам амжилт үзүүлжээ.
Батпэлдэн овогтой Буянхишиг азийн аваргын багийн мөнгөн медаль, хувийн дүнгээр дэлхийн аваргуудыг ардаа хийж 4-р байранд шалгарлаа
Батсайханы Бат-амгалан олон улсын анхны тэмцээн Азийн аваргад дээд насны ангилалдаа амжилт дүүрэн ийнхүү оролцлоо.




“Сүү” ХК зүгээс тус академитай хамтран оюунлаг тамирчдаа дэмжин ажиллаж байгаадаа туйлын таатай байгаа бөгөөд цаашдын олон олон тэмцээн уралдаанууддаа амжилттай оролцож дэлхийд нэрээ дурсгах их тамирчид болохыг хүсэн ерөөе.
Спортыг дэмжигч байгууллага ”Сүү”ХК


